Оросын вакцины анхны импортлогч нь Беларусь болно

Оросын вакцины анхны импортлогч нь Беларусь болно

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй даваа гарагт утсаар ярьжээ. Хоёр улсын удирдагчид Беларусийн байдал, түүнчлэн коронавирустэй тэмцэх асуудлыг хэлэлцлээ гэж тус улсын БелТА агентлаг мэдээлэв.

“Ерөнхийлөгч нар манай улсын дотоодын болон гадаадын байдлыг, ялангуяа баруун тийш чиглэсэн нөхцөл байдлыг хэлэлцлээ” гэж мэдээлэлд дурджээ. Үүнээс гадна, хоёр улсын төрийн тэргүүн нар коронавирустэй тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор талууд Орост гарган авсан коронавирусний вакцины гурав дахь үе шатны туршилтад Беларусийн иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулахаар тохиролцжээ. Түүнчлэн Оросын вакциныг Беларусьт нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд тус улс уг вакциныг нийлүүлэх анхны орон болно.

В.Путин, А.Лукашенка нар Беларусьт үүссэн нөхцөл байдлыг дөрөв дэх удаагаа хэлэлцэж байгаа юм. В.Путин мөн тус улсын байдлыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай хэлэлцсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.