Францад өвчлөгсдийн тоо 244.854 болжээ

Францад өвчлөгсдийн тоо 244.854 болжээ

Францад хоногт 1995 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 244.854 болж, 30.528 хүн нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр долоо хоногийн дотор 23.591 тохиолдол бүртгэгдсэн байна.

Парист энэ сарын 10-наас олон нийтийн газар амны хаалт зүүхийг зайлшгүй үүрэг болгосон юм. Журмын дагуу 11-ээс дээш насны бүх хүн амны хаалт зүүх ёстой. Амны хаалт зүүгээгүй бол 135 еврогийн торгууль төлнө.

Түүнчлэн Англид хүмүүс дэлгүүрт орохдоо заавал ам, хамрыг хаасан маск зүүх журам гарчээ.

ДЭМБ-аас таваас дээш насны хүүхэд амны хаалт зүүх ёстой гэж үзсэн билээ. Аюулгүй байдал болон амны хаалтыг зөв хэрэглэх чадвар дээр нь үндэслэн тав болон түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөсөн юм. 6-11 насны хүүхэд амны хаалт зүүхэд хэд хэдэн хүчин зүйлийг тооцоолох ёстой гэнэ. Хүүхдийн амьдарч буй газрын халдварын тархалтын түвшин, хүүхдийн амны хаалтыг аюулгүй, зөв хэрэглэх чадвар зэргийг тооцох хэрэгтэй аж. Харин 12 болон түүнээс дээш настай хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй адилаар амны хаалт зүүх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.