Солонгос улсад хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ... 

Солонгос улсад хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ... 

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 2020.08.25 –ний 00 цагийн байдлаар шинэ төрлийн Корона вирусийн 280 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 264 нь дотоодод бүртгэгдсэн халдвар бол 16 тохиолдол нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Тус улсад өвчин өнгөрөгч 2-р сарын сүүл үеэс "Тэгү" хот болон "Кёнбүг" аймгийн нутгуудад эрчимтэй тархах болсон бөгөөд тухайн бүс нутагт хол хорионы онцгой дэглэм тогтоон ажиллаж өвчний тархалтыг богино хугацаанд тогтоон барьж чадсан юм. Үүний үр дүнд Солонгос улсад өвчний тархалт өнгөрөгч 3-р сараас хойш харьцангуй бага байсаар ирсэн бөгөөд олон улсын төвшинд Корона вирустэй маш сайн тэмцэж буй улсуудын нэг гэж сайшаагдаж ирсэн билээ. 

Гэвч өнгөрөгч 14-ний өдрөөс эхлэн Соүль хот болон Кёнги аймгийн хотуудад хэд хэдэн голомтот халдвар гарч өвчний тархалт хурдацтай явагдаж эхэлсэн билээ. Иймд Соүль хот болон Инчон хот, Кёнги аймгийн хотуудад хорио цээрийн дэглэмийг 1 шатаар ахиулан 2-р зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа бөгөөд цаашид халдвар тархаж эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд тархалтыг барьж чадахгүй бол хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлнэ гэж мэдэгдэж байв. 

Тэгвэл халдварын тархалт сүүлийн хоногуудад тодорхой хэмжээнд буурч байгаа бөгөөд ийм байдлаар үргэлжилсэн тохиолдолд хяналтдаа бүрэн авах боломжтой гэж үзэж байна.  

Эх сурвалж : Naver.com

Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.