БНСУ-д Корона вирусийн халдварын 320 шинэ тохиолдол бүртгэгдлээ...

БНСУ-д Корона вирусийн халдварын 320 шинэ тохиолдол бүртгэгдлээ...

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 8 дугаар сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 320-оор нэмэгдэж нийт 18265-д хүрэв. Шинээр илэрсэн 320 тохиолдлын 13 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Нийт 14368 (+82) иргэн эдгэрсэн бол 312 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1,849,506 (+23669) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1,778,446 (+20916) иргэний хариу сөрөг гарч 52,795 (+2433) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 3,585 (+236) иргэн байна.

Тус улсад өнгөрөгч 14-ний өдрөөс эхлэн Соүль хот болон Кёнги аймгийн хотуудад хэд хэдэн голомтот халдвар гарч өвчний тархалт хурдацтай явагдаж эхэлсэн билээ. Иймд Соүль хот болон Инчон хот, Кёнги аймгийн хотуудад хорио цээрийн дэглэмийг 1 шатаар ахиулан 2-р зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа бөгөөд цаашид халдвар тархаж эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд тархалтыг барьж чадахгүй бол хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлнэ гэж мэдэгдэж байв. 

Энэ 7 хоногийн эхний өдрүүд буюу 23, 24-ний өдрүүдэд 266 болон 280 тохиолдол бүртгэгдэж харьцангуй буурах төлөвтэй байсан болов ч өнөөдрийн байдлаар шинэ тохиолдол дахин 300-г давсан нь анхаарал татах болов.  Энэ 7 хоногт халдварын тохиолдол энэ мэтээр 300-с дээш өссөөр байгаа тохиолдолд хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх нь тодорхой болоод байна...

Эх сурвалж : Naver.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сөүл хотын захиргаанаас гэнэтийн гамшигийн тусламжийн мөнгийг энэ сараас эхлэн олгохоор болжээ. 2020-08-25

Сөүлийн бүсийн сурагчид дахин цахимаар хичээллэнэ 2020-08-25

БНСУ-д амны хаалт зүүгээгүй хүнийг мэдээлдэг болжээ 2020-08-25

Солонгос улсад хорио цээрийн 3-р дэглэмд шилжүүлэх эсэхийг энэ 7 хоногт шийднэ...  2020-08-25

Маш хүчтэй хар салхи СӨҮЛ-ийг чиглэж байна 2020-08-25

БНСУ-д Корона вирусийн халдварын 320 шинэ тохиолдол бүртгэгдлээ... 2020-08-26

БНСУ-д Монгол Улсын 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь тогтоогдсон байна... 2020-08-26

Өмнөд Солонгосын эмч нар /2020.08.26/ эхлэн гурван өдрийн бүрэн хэмжээний ажил хаялт зарлалаа 2020-08-27

Анхаар : БНСУ-д Крона вирусаар халдварласан тохиолдол 441-ээр нэмэгдлээ... 2020-08-27

Сөүлд өндөр настай хүмүүс халдвар авах тохиолдол нэмэгдэж байна 2020-08-27

БНАСАУ-ын хакерууд дэлхийн банкнуудыг хакерддаг уу 2020-08-27