МИАТ ихэр охидыг эх барьсан эмч нарт ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

МИАТ ихэр охидыг эх барьсан эмч нарт ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ бэлэглэлээ

МИАТ компанийн "Боинг 767-300 агаарын хөлөгт 2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охин мэндэлсэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувиллын эмч Д.Мөнхсаруул, Улсын II эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, "Номун" эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ компанийн зүгээс талархал илэрхийлж, тэнгэрт мэндэлсэн ихэр охидыг эх барьсан эмч нарт компанийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичиг болон бэлэг дурсгалын зүйлс гардуулж, талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.