Япон, АНУ сансрын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлн
Японы Гадаад хэргийн дэд сайд Кейсукэ Сүзүки, АНУ-ын Сансрын хүчний командлагч Жон Рэймонд нар пүрэв гарагт Токио хотноо хэлэлцээ хийх үеэрээ сансрын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтжээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, талууд сансрын салбар дахь Япон-Америкийн эвслийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглээд энэхүү салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Сансрын хүчний командлагчаар томилогдсоноосоо хойш анх удаа Японд айлчилж буй Жон Рэймонд мөн тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзах төлөвтэй байна.
Японы эрх баригчид NASA агентлагийн сарыг эзэмших хөтөлбөрт нэгдэх шийдвэрээ өнгөрсөн онд мэдэгдсэн билээ. Манай гаргийн цорын ганц дагуулыг судлахад хамтран ажиллах гэрээг Японы Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам болон NASA долдугаар сарын 10-нд байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.