Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байна.

Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байна.

1. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноосон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шүүж, гэм буруутаад тооцсон юм. Тэрбээр давж заалдахаа мэдэгдээд байгаа билээ.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноосон билээ. Түүнийг мөрдөн байцаагчийг дарамталсан, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр ялласан юм. Тэрбээр давж заалдахаа мэдэгдсэн. 

3. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат шүүхээс 4.6 жилийн ял сонссон. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авахын эсрэг ажилласан гэм буруутайд тооцсон. 

4. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн ял оноосон. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан байдаг. 

5. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жилийн ял оноосон билээ. Тэрбээр хүчингийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих ангид ялаа эдэлж байна. 

6. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.8 жилийн ял өгсөн. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан юм. 

7. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн ял оноосон. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулна 2020-08-28

Өнөөдөр болох үйл явдлууд 2020-08-28

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2020-08-28

Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив 2020-08-28

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2020-08-28

Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байна. 2020-08-28

Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр гадаадын 100 иргэн ирнэ 2020-08-28

Далай лам КОВИД-19-тэй тэмцэхэд дорнын анагаах ухааны боломжийн талаар өгүүлжээ 2020-08-28

Өвөр Монголын барилдаанд МУБИС-ын докторант залуу түрүүлэв 2020-08-28

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо 2020-08-28

Есдүгээр сарын цаг агаарын төлөв 2020-08-28