Далай лам КОВИД-19-тэй тэмцэхэд дорнын анагаах ухааны боломжийн талаар өгүүлжээ

Далай лам КОВИД-19-тэй тэмцэхэд дорнын анагаах ухааны боломжийн талаар өгүүлжээ

Энэтхэг, Төвөд, Хятадын анагаах ухааны төлөөлөгчид коронавирусний эсрэг эм бэлдмэл бүтээхийн тулд хүчээ нэгтгэх учиртай. Энэтхэг улс энэ салбарт арвин их мэдлэгтэй бөгөөд энэ туршлагыг нь ашиглах ёстой гэж XIV Далай лам үзэж байна.

Дээрхийн Гэгээний хэлснээр, өдгөө шинжлэх ухаан шинэ өвчний эсрэг эм бүтээж байна. Аюурвед, Хятад, Төвөдийн анагаах ухааны төлөөлөгчдийг оролцуулсан эрдэмтдийн олон улсын хурал зохион байгуулах нь ач холбогдолтой гэж Далай лам онцлоод VIII зуунд Хятадын хааны удирдлага дор хагас олон улсын анагаах ухааны бага хурлыг зохион байгуулж байсан түүх бий гэж тодруулжээ. Тухайн үед эл хуралд Төвөд, аюурвед, Грек, Хятадын анагаах ухааны төлөөлөгчид оролцож байжээ. Тохиромжтой үе ирэхээр анагаах ухааны янз бүрийн уламжлалын төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдлэгийн арвин их эх булгаас суралцах ёстой гэж Дээрхийн Гэгээн онцолжээ.

Тэрбээр өөрийн амь насаар дэнчин тавьж, коронавирустэй тэмцэх буй дэлхийн бүх эмч, эрүүл мэндийн салбарын ажилтанд талархал илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2020-08-28

Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив 2020-08-28

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2020-08-28

Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонсоод байна. 2020-08-28

Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр гадаадын 100 иргэн ирнэ 2020-08-28

Далай лам КОВИД-19-тэй тэмцэхэд дорнын анагаах ухааны боломжийн талаар өгүүлжээ 2020-08-28

Өвөр Монголын барилдаанд МУБИС-ын докторант залуу түрүүлэв 2020-08-28

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо 2020-08-28

Есдүгээр сарын цаг агаарын төлөв 2020-08-28

Ерөнхийлөгчид БН намаас нэрийг нь дэвшүүлэх саналыг Д.Трамп албан ёсоор хүлээн авлаа 2020-08-28

Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд 9 сарын 10-ны дотор зөрчил дутагдлаа арилгах үүрэг өглөө 2020-08-28