Өвөр Монголын барилдаанд МУБИС-ын докторант залуу түрүүлэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын үндэстний цөөнхийн уламжлалт наадам, Ар Хорчин хошууны Хавт Хасарын овооны цагаан хулгана жилийн тахилга, Цагаан идээний соёлын найр, Сайхантал сумын малчдын наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 1024 бөхөөс Ар Хорчин хошууны Цагааннуур сумын харьяат, 27 настай С.Начин түрүүлж аварга болжээ.
Сонирхуулахад, Хөх хотын үндэстний их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн С.Начин өдгөө МУБИС-ын докторант юм байна. Тодруулбал, тэрбээр Өвөр Монголд бакалавраа төгсөөд, Монголд магистр хамгаалж, үргэлжлүүлэн биеийн тамир спортын чиглэлээр докторантурт үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. Түүнчлэн “КОВИД-19”-тэй холбоотой хилийн хоригийн улмаас сургууль руугаа ирэх хугацаа нь тодорхойгүй үед тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийж байх зуураа дээрх наадамд зодогложээ.
Эх сурвалж: CCTV
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.