СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханыг чөлөөллөө

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханыг чөлөөллөө

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.28/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө гаргасан байна. Тэрбээр 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.