Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэж шахмал түлший үйлдвэр байгуулна

Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэж шахмал түлший үйлдвэр байгуулна

УИХ дахь Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах лобби бүлэг байгуулсан талаар Баруун бүсийн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэв. 

Тус лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар багтжээ. 

Баруун бүсийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах зорилготой ажиллах юм. Тухайлбал, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгааг онцлов. Ингэхдээ, баруун бүсийн аймгуудыг шахмал түлшээр хангах боломжийн талаар холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.