Ч.Ундрам гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг нарыг мэтгэлцээнд урилаа
УИХ-ын гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал дээр зарчмын хоёр үндсэн санал дэвшүүлээд байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монгол Улс өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн "ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ийг хөгжүүлэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн. Тиймээс Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал хэлж, лобби бүлэг байгуулсан УИХ-ын гишүүн Н:Учрал, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг уг асуудлаар мэтгэлцээн, хэлэлцүүлэгт уриад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.