Н.Учрал: Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших ёстой

Н.Учрал: Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших ёстой

УИХ дахь Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн өнөөдөр мэдээлэв. 

Английн Засгийн газартай хамтран 2012 оноос хэрэгжүүлж байсан Үндэсний цөм хөтөлбөрийн хүрээнд Лаборатори сургуулиудыг бий болгосон. Ингэснээр, лаборатори сургуульд жирийн иргэд хүүхдээ элсүүлэх боломж хязгаарлагдаж байсныг УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээллийн эхэнд тодотголоо. Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, боловсролыг дэмжих, сод ухаантыг бэлтгэх бус, боловсролыг тэгш хуваарилж буйг тэрбээр онцоллоо. Тэрбээр, "Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхэд бүр олон улсын хөтөлбөрт хамрагдаж бүх хүүхэд тэгш боловсрол эзэмших ёстой. Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнд хүрэх нь энэхүү лобби бүлгийн гол зорилго" хэмээв. 

Дэлхийн 160 улс орны 10 мянга орчим сургууль Кэмбрижийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр баталгаажсан байдаг аж. Кэмбрижийн хөтөлбөр нь бүрэн англи хэлээр бус, шинжлэх ухааны хичээлийг монгол, англи хэлээр хослуулан заахыг зөвшөөрдөг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.