Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэргийн шүүх хурал ХОЙШИЛЛОО
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, Б.Болороогийн нөхөр Б одоогоос жил гаруйн өмнө лифтний хонгилд унаж, нас барсан.
Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн байдаг.
Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.09.02/ товлогдсон байсан ч хойшлогдлоо.
Тодруулбал, шүүгдэгч этгээд хоёр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хурлыг хойшлуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.