Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа

Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа.

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК нь тухайн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг зөрчиж, улмаар Торомхоны нүдний рашааныг ширгээн, найман малчны өвөлжөө бууцны газрыг авахаар шүүхдээд байсан юм. Тухайн компанийн асуудлыг эцэслэхээр БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргаж холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэнд нутгийн иргэд баяртай байгаа аж.

"Сэтгүүлчид, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын шударга ёсны төлөөх тэмцэл ийнхүү үр дүнд хүрлээ. Иргэдийнхээ үгийг сонсож, хуулийн дагуу арга хэмжээ авч, зохих шаардлага, албан бичгүүдийг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж ажилласан орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлье" гэж Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр ярилаа.

Гурвантэс сумын нутаг Алтан уул нь говь нутгийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна эмийн ховор ургамал ургадаг, ардын эмчилгээнд хэрэглэдэг рашаантай мөн ил шарханд хэрэглэдэг, цөсний чулуу хайлуулдаг зос хэмээх шаварлаг чулуугаараа алдартай нутаг юм. Харамсалтай нь энэхүү шарх анагаадаг зос, нүдний өвчин анагаадаг рашаан ус устаад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно 2020-09-02

Монголбанк 13.1 тонн алт худалдан авчээ 2020-09-02

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ эрчим хүчний үнэ нэмэгдэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ 2020-09-02

Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн рок хүү сургуульд оржээ 2020-09-02

Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэргийн шүүх хурал ХОЙШИЛЛОО 2020-09-02

Алтан ууланд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргалаа 2020-09-02

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргаар П.Одонбаатарыг томиллоо 2020-09-02

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн сан бий болгоно 2020-09-02

Коронавируст халдварын хоёр тохиолдол илэрч, нэг хүн эдгэрлээ 2020-09-02

“Оюу-толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресыг хүлээн авч уулзлаа 2020-09-02

Шүүгчийн шалгаруулалтад бүртгэгдсэн хуульчдын талаар олон нийтээс мэдээлэл авна 2020-09-02