Нийтийн тээврийн 300 автобусыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй өчигдөр буюу энэ сарын 4-нд уулзаж чиглэл өглөө.
Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр давхар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, цахилгаан автобусыг туршлаа. Мөн 300 автобус, 200 хүүхдийн автобусаар парк шинэчилж байгаа. Одоо байгаа автобуснуудаараа хэрхэн цэвэрхэн, аюул, осолгүй, иргэдэд үйлчлэхэд анхаарч, хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан зорчигчийн урсгал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлээ улам сайн хийж, тогтмолжуулах ёстой. Би өдөр бүр явцын мэдээллийг авч, биечлэн шалгаж байх болно. "COVID-19"-өөс сэргийлэх үүднээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо заавал маск зүүж зорчино гэдгийг сануулах, сэрэмжлүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, 20 гаруй аж ахуйн нэгж дээр нэг нэг байцаагч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Үндсэн цэвэрлэгээнд маш сайн анхаарах. Сүүлийн үед үндсэн цэвэрлэгээ муудсан. Үнэхээр ажлаа сайн хийж байгаад нь хууль, журмынхаа дагуу урамшууллыг нь олгодог болъё. Чадахгүй байгаад нь хариуцлага тооцьё. Энэ бол энгийн зарчим учраас та бүхэн онцгой анхаараарай” хэмээв.
НТҮГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж, “Хяналт шалгалтын хэлтэс 20 байцаагчтай. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд өглөөнөөс орой хүртэл хяналт тавин ажиллаж байна. Үүний нэг нь цэвэрлэгээ, ариутгалын ажил. Өдөр болгон цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэн гаргаж байгаа. Ажлын хувцас, амны хаалт, тээврийн хэрэгслийн гадна, доторх цэвэрлэгээ, чиглэлийн хаяг, хог ариутгал болон гар ариутгагч байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Энэ оны тавдугаар сарын 5-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 23 аж ахуйн нэгжид 34 удаа шалгалт хийсэн” гэлээ.
Байцаагч нар хяналтын тээврийн хэрэгслийн хүрэлцээ муу байгаа нь өглөө, орой нийтийн тээврийн эх авалт хийхэд хүндрэл учирч байгааг хэлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын орлогч Б.Отгонсүх уг асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.