“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо

“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан БХБ-н сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар өнөөдөр /2020.09.07/ “Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр банкны удирдлагууд Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дээрх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: БХБЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна 2020-09-07

Залуучуудад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав 2020-09-07

Я.Содбаатар: Хилийн хоригийг үргэлжлүүлэн СУНГАНА 2020-09-07

ЕБС-иуд энэ сарын 21-нээс ХЭВИЙН ГОРИМООР хичээллэнэ 2020-09-07

20 сая ам.долларын хөнгөлөлттэй ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД гарын үсэг зурлаа 2020-09-07

“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо 2020-09-07

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ 2020-09-07

“ICT-Expo-2020” үзэсгэлэнг 14 дэх жилдээ зохион байгуулна 2020-09-07

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно 2020-09-07

ШӨХТГ: Гурил, талхны үнэ нэмэх үндэслэл байхгүй 2020-09-07

Тайланд улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд 2020-09-07