Хайсон хар салхины улмаас нэг иргэн сураггүй алга болжээ

Хайсон хар салхины улмаас нэг иргэн сураггүй алга болжээ

Майсаг (MAYSAK) далайн шуурга Солонгосыг дайрч өнгөрөөд удаагүй байгаа билээ. Гэтэл дахин Хайсон (HAISHEN) хар салхи салхилж БНСУ-ын газар нутгуудад багагүй хохирол учруулжээ. Тус хар салхины улмаас зам эвдэрч, орон сууцны барилгад эвдрэл гэмтэл үүссэн байна. Хүчтэй хар шуурганы улмаас нэг иргэн гэмтэж, 20 гаруй иргэнийг аврах ажиллагаа хийгдэж 1600 гаруй иргэн аюулгүй газар луу нүүсэн байна. Мөн нэг иргэн замын хажууд байрлах усны суваг руу унаж сураггүй алга болжээ. Түүнчлэн 48 улсын болон хувийн хэвшлийн барилга байгууламж эвдэрч сүйдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.