Малайзад Монголын далбаатай дахин нэг хөлөг онгоц саатуулагдлаа
Малайзын Далайн хэрэг эрхлэх газраас ямар нэгэн зөвшөөрөлгүй Жохор орчмын нутагт нэвтэрсэн Монголын далбаа бүхий хөлөг онгоцыг саатуулжээ.
Орон нутгийн цагаар есдүгээр сарын 06-ны 10:40 цагт Жохор мужийн нутагт нэвтрээд байхад нь саатуулсан байна.
Тус хөлөг онгоцод зорчиж явсан 30-50 насны Индонезийн харьяат гурван иргэнийг саатуулсан байна.
Мөрдөх ажиллагааны явцад Улаанбаатар хотод бүртгэлтэй бөгөөд далбаа байрлуулах зөвшөөрөл авсан нь тогтоогджээ.
Тус улсын 1952 онд баталсан Худалдааны тээвэрлэлтийн тухай хуульд заасны дагуу шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол Индонезийн харьяат иргэдэд хоёр жил хугацаагаар хорих эсвэл 23.8 мянган ам.долларын торгууль оноох аж.
Одоогоор чухам ямар бараа бүтээгдэхүүн тээвэрэлэж явсан нь тодорхойгүй байна.
Монголын далбаа бүхий хөлөг онгоц долоодугаар сард мөн адил саатуулагдаж байсан юм. Тамхи зэрэг бүтээгдэхүүн тээвэрлэж явсан уг хөлөг онгоцод мөн л Индонезийн харьяат иргэд зорчиж явсан билээ.
Эх сурвалж: MMEA
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.