Хятад улсын экспорт сүүлийн гурван сар дараалан нэмэгджээ
Худалдааны түнш орнууд нь коронавирусээс сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээ, тавих хяналтыг сулруулж байгаатай уялдаатайгаар Хятад улсын эдийн засаг сэргэж, экспорт сүүлийн гурван сард тасралтгүй өссөн байна.
Өнгөрсөн 8 дугаар сарын экспортын нийт өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар өссөн дүн гарсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ нь өнгөрсөн оны 3 дугаар сараас хойших хамгийн их өсөлт бөгөөд шинжээчдийн таамаглаж байсан 7.1 хувиас харьцангуй өндөр дүн юм. Мөн 7-р сард Хятадын экспортын өсөлт 7.2 хувьтай байжээ.
Харин Хятад улсын импортын хэмжээг өмнөх оныхтой харьцуулбал, 8-р сард 2.1 хувиар, 7-р сард 1.4 хувиар тус тус буурсан байна. Шинжээчид 8 дугаар сард импортын хэмжээ 0.1 хувийн өсөлттэй гарна гэж таамаглаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.