Өвөр Монголд эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж буй 23 иргэнийг баривчилжээ
Бүх шатны боловсролын байгууллагад хятад хэлийг үндсэнээр, монгол хэлийг нэмэлтээр заах эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн Өвөр Монголын 23 жагсагчийг баривчилжээ.
Түүнчлэн заах аргазүйг өөрчлөн, шинэ сурах бичиг боловсруулсан нь үндэстний цөөнх болсон Өвөр Монголчуудын тэмцлийг өдөөсөн юм.
Одоогоор Өвөр Монголын таван хотод дээрх шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байна.
Эрх баригчдын харалган шийдвэртэй холбоотойгоор нийгмийн сүлжээний Wechat хуудаст үүсгэсэн иргэдийн нэгдлийг ч мөн адил устгажээ.
Өвөр Монголын муж, хот бүр эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэгчидтэй харилцан адилгүй тэмцэж байна. Тухайлбал Женглан хошууны Намын төв хороо шийдвэрийг эсэргүүцсэн хоёр хүнийг хагас жил цалингүй ажиллах сахилгын шийтгэл оноожээ.
Харин Чифенг хотын Намын хорооноос дунд сургуулийн хоёр багшийг намаас хөөж улмаар цагдан хорьсон байна.
Эх сурвалж: TIME
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.