Гадаад харилцааны яамнаас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав
Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын Нэгдүгээр эмнэлэгт тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.
Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр Тээврийн Цагдаагийн албаны дэд дарга хурандаа С.Жавхланбаатарт Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар 10000 ширхэг амны хаалтыг гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилт хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.