Төрийн үйлчилгээний нэг цонхонд татварын 34 үйлчилгээ байршаад байна
Төрийн үйлчилгээний нэг цонх E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээ байршаад буйг Татварын ерөнхий газраас татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийх үеэрээ мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж, төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхийг зорьж байгаа билээ. Дээрх асуудлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, даргын зөвлөх С.Тэнгис, тус газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл, систем нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат нар Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзсан юм.
Цаашид талууд иргэдэд төрд байгаа мэдээллийг нээлттэй авах боломж бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор хамтран ажиллахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.