Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав

 Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ сарын 8-11-нд болж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2020 оны хоёрдугаар хуралдаанд оролцож, үг хэлэв.

Монгол Улс нь 2019-2021 оны хооронд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байнгаа юм. Байнгын төлөөлөгч В.Энхболд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь  хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээс гадна "COVID-19" цар тахлын сөрөг нөлөөг бууруулахаар хүчин чармайлт гаргаж, хөрөнгө босгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Хүүхдийн сан нь манай улсын хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн түнш байгууллага бөгөөд улс орнуудыг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чухал үүрэг бүхий байгууллага юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа хувьцааг ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ эрх нээгдэнэ. 2020-09-09

800 хятадын хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ 2020-09-09

Төсвийн тодотголын талаар Ерөнхийлөгчид санал хүргүүллээ 2020-09-09

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 11 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-09-09

Төрийн үйлчилгээний нэг цонхонд татварын 34 үйлчилгээ байршаад байна 2020-09-09

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав 2020-09-09

Жилд 9,5 сая ширхэг арьс шир бэлтгэж байна 2020-09-09

Зогсонги байгаа эдийн засгийг хөгжүүлэхэд олон улсын байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай 2020-09-09

Гадаад харилцааны яамнаас Тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав 2020-09-09

Д.Нямхүү: 350 хүний сорьцод коронавирус илрээгүй 2020-09-09

Өвөлжилтийн бэлтгэлээ эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-09-09