Ухаалаг амны хаалтын тусламжтай коронавирусний шинж тэмдгийг илрүүлнэ

Ухаалаг амны хаалтын тусламжтай коронавирусний шинж тэмдгийг илрүүлнэ

Сингапурын эрдэмтэд коронавирусний халдварын үед ажиглагддаг шинж тэмдгийг илрүүлэх чадвартай мэдрэгч систем боловсруулжээ. Үүнийг хялбар аргаар ямар ч төрлийн амны хаалтад суурилуулах боломжтой гэж “The Strait Times” хэвлэлд мэдээлжээ.

Мэдрэгчийг амны хаалтын дотор талд байрлуулах бөгөөд хэрэглэгчийн тав тухыг хангах үүднээс арьстай төстэй уян хатан полимер материалд суулгасан байна. Эл төхөөрөмж хүний зүрхний цохилт, биеийн халуун, даралт болон цусан дахь хүчил төрөгчийн хэмжээний талаарх мэдээллийг цуглуулах чадвартай.

Мэдээлэл солилцооны “Bluetooth” технологийн тусламжтай мэдрэгчийн цуглуулсан мэдээлэл ухаалаг утас руу дамжиж, тусгай аппликэйшн эдгээр мэдээллийг хагас цаг тутам шинжилдэг байна. Энэхүү мэдээллийг хэрэглэгч өөрөө болон эмч шалгах боломжтой гэж төхөөрөмжийг боловсруулсан багийн гишүүн, Наняны технологийн их сургуулийн профессор Сяодун Чэний онцолжээ. Мэдрэгчийн үнэ 36.5 ам.доллар бөгөөд олноор үйлдвэрлэхээр 14.6 ам.доллар болж, буурах гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.