Их Британид хоёр өдөр дараалан 3000 гаруй шинэ тохиолдол илэрчээ
Их Британид коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо хоёр дахь өдрөө дараалан 3000 давжээ. Тус улсын Засгийн газрын мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн хоногт энэ үзүүлэлт 3497 байсан бол өмнөх өдөр нь 3590 тохиолдол илэрчээ.
Их Британид өдөрт илэрсэн шинэ тохиолдол долоо хоногийн турш хоёр мянгаас доош буугаагүй бөгөөд коронавирусээр халдварласан нийт хүний тоо 365 мянга давжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсны улмаас нас барсан хүний тоо есөөр нэмэгдэж, нас барсан нийт тохиолдол 41623 болсон байна.
Коронавирусний цар тахлын байдал аажмаар дордож байгаагийн улмаас орон даяар хязгаарлалтын арга хэмжээ дахин авахад хүргэж болзошгүй гэж Их Британийн Засгийн газрын гишүүд болон шинжээчид болгоомжилж байна. Сүүлийн долоо хоногт илэрсэн халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн бөгөөд залуучууд, ялангуяа 20-29 насны хүмүүсийн дунд халдвар ихэсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.