БНСУ-д "World Journalists Conference-2020" арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны зүгээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Олон Улсын Сэтгүүлчдийн Хурал" буюу "World Journalists Conference-2020" арга хэмжээ өнөөдөр буюу 9-р сарын 14-ний өдөр эхэллээ. Энэхүү ОУ-ын сэтгүүлчдийн хурал нь цаг үеийн нөхцөл байдлаас хамааран анх удаа Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хурлыг нээж БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хүн үг хэлсэн бол ерөнхий сайд Чон Сэ Гюүн мэндчилгээ дэвшүүллээ.
Цахим хурал 3 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нийт 90 гариу орны сэтгүүлчид оролцож байна. Хурлын эхний өдөр "Хуурамч мэдээ мэдээлэл", 2 дахь өдөр нь "Ковид-19 ба улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ", Харин сүүлийн өдөр нь "Солонгосын хойгийн дайны 70н жилийн ой ба Энх тайвны стратег гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж асуулт хариулт солилцох байдлаар үргэлжилж байна.
Энэхүү арга хэмжээнд МСНЭ-ийн удирдлага цахимаар оролцож байгаа бол Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт Olnodo.com сайтын хамт олон арга хэмжээнд биечлэн оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.