“Салли” хар салхи АНУ-ын өмнөд нутгийг чиглэн урагшилж байна
АНУ-ын өмнөд нутгийн Флорида, Миссисипи, Алабама зэрэг хэд хэдэн мужийг хар салхи чиглэн урагшилж байна.
“Салли” халуун орны шуурга даваа гарагт хар салхи болсон бөгөөд мягмар гарагт хөрсний гулгалт үүсгэх төлөвтэй байна. Хар салхины улмаас зарим нутагт 30 см гаруй хур тунадас унаж, салхины хурд 135 км/цаг хүрч ширүүсэх төлөвтэй байна гэж цаг уурчид мэдээлжээ.
Атлантын далайн хар салхины улирал жил бүрийн 6-11 дүгээр сард үргэлжилдэг юм. Алабама, Миссисипи муж улсад “Салли” шуургатай холбогдуулан онцгой байдал тогтоожээ. Мөн Луйзиана муж улсын захирагч сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдадаа уриалсан байна.
“Лаура” хар салхи гурван долоон хоногийн өмнө Луйзиана муж улсыг дайран өнгөрсний улмаас 80 мянга орчим өрх одоог хүртэл гэрэл цахилгаангүй хэвээр байна. “Салли”-гаас гадна “Полетт”, “Рене”, “Тедди”, “Вики” нэртэй халуун орны дөрвөн өөр шуурга Атлантын далайн ай савд хуйлран эргэлдэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.