БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээлэл
2021 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа.
1. Бүртгүүлэх хугацаа: 9.21(Даваа)-10.5(Даваа)
Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан)
08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30)
2. Материал хүлээн авах газар : БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн
– Монгол улсын харъяат иргэн
– 2021.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
– 25 нас хүрээгүй байх(1996.3.1-нээс хойш төрсөн иргэн)
– Сургуулийн дүнгийн үнэлгээ (GPA) дараахтай адил байх ёстой.
※ 4.0 үнэлгээнээс 3.49
※ 4.3 үнэлгээнээс 3.75
※ 4.5 үнэлгээнээс 3.91
※ 5.0 үнэлгээнээс 4.34
※ 100% үнэлгээнээс 90-с дээш оноотой эсвэл дүнгээрээ эхний 20% хувьд багтаж байх [Appendix 3]-г хавсралтаас дэлгэрэнгүйг харна уу.
※ TOPIK 5 түвшин, TOEFL 90 оноо, IELTS 6.5 оноотой байх.
4. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах)
5. Холбоо барих
☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
– Утас : 976-7007-1020 , (E-mail) kormg_cul@mofa.go.kr
☞ БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
– Вэб хуудас(www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]
※ Хавсралт : “2021 онд БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам” англи, солонгос хэлээр
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.