КОНСУЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУДАНГААР ҮЗҮҮЛЖ БАЙНА.
БНСУ-д оршин суугаа иргэдийг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна. Үүнд:
Итгэмжлэл:
- Гадаад паспорт захиалах,
- Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах,
- Хүүхдийн виз мэдүүлэх,
- Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
- Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах,
- Төрөл садангийн лавлагаа авах,
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах,
Иргэний бүртгэл
- Төрсний бүртгэл,
- Гадаад паспорт захиалга,
- Буцах түр үнэмлэх захиалга,
- Гадаад паспорт олголт,
- УБЕГ-ын лавлагаа,
Анхаарах зүйлс:
• ЭСЯ-ны цахим хуудас “www.seoul.embassy.mn”-ны “консулын үйлчилгээ” цэсний “шуудангийн үйлчилгээ” хэсгээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх,
• Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар утсаар холбогдож авах,
• Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй,
• БНСУ-ын Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: 051-465-9996.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.