БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал иргэдийн бухимдуулж байна
БНСУ-д хол хорионд орж нутаг буцаж чадахгүй байгаа иргэд хамгийн олон бөгөөд үр хүүхэд гэр бүлдээ очиж чадахгүй хагас жилийн нүүрийг үзээд байна...
Өнгөрсөн хугацаанд олон удаагийн тусгай үүргийн онгоцоор иргэдийг эх оронд нь буцаасаар байгаа болов ч 9-р сарын 24-ний байдлаар нийт 4,979 иргэн нутаг буцах хүсэлт гаргаж хүлээсэн хэвээр байгаа юм.
Иймд БНСУ-д гацаад буй Монгол иргэд өөрийн орны иргэддээ хилээ нээх, нислэгийн тооцоо огцом нэмэгдүүлэхийг шаардаж элчин сайдын яам болон консулын газрын гадаа суулт хийсээр өнөөдрийг хүрээд байна. Эдгээр иргэдийн тэмцэл шаардлагад оройтож ч болов УОК анхаарал хандуулж ирэх 10-р сард БНСУ-руу нийт 6н удаагийн тусгай үүргийн онгоц хөөргөх төлөвлөгөөг батлаад байна.
Энэ нь мэдээж тус улсад гацаад буй Монгол иргэдийн хувьд таатай мэдээ болов ч нэг асуудал иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болоод байгаа юм. Энэ нь УОК нь нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу татан авах ажиллагааг явуулахгүй байна гэх асуудал билээ.
Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийг жагсаалт нь өөрөөр хаалттай хэн хэзээ бүртгүүлээд яваад байгаа нь тодорхойгүй байдал нь өөрөө иргэдийн дунд хардлага төрүүлж байсан юм. Ингээд өнгөрөгч 3-р сараас хойш иргэд элчин сайдын яам, Консулын газрынхаа гадаад талбайд суулт хийж тайван жагсаал цуглаан удаа дараа хийн байж нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалтыг эл болгох шаардлагыг БНСУ дахь консулын хэлтэс болон УОК-д хүргүүлсэн билээ.
УОК-ийн зүгээс иргэдийн энэхүү хүсэлтийг хүлээн авч БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалтыг ил болгохыг зэрэгцээ цаашид энэхүү нэрсийн жагсаалтын дагуу иргэдийг татан авах ажиллагааг явуулахаар мэдэгдээд байсан юм.
Өнгөрөгч 9-р сарын 15 ба 24-ний хоёр тусгай үүргийн нислэгийн дараа БНСУ дахь Консулын хэлтэс шинэчилсэн нэрсийг жагсаалтыг өчигдөр олон нийтэд ил болгон гаргалаа. Гэтэл нусгай үүргийн онгоц болгоноор ангилал тус бүрээс 30 гариу хүн явсан гэж мэдээллэж байсантай адилгүй иргэдийн нэрс харьцангуй цөөн хүнээр урагшилсан байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж хардлага төрүүлэх үндэс болоод байна.
Жишээ нь Эрүүл мэндийн шалтгаантай нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн хувьд асуудал туйлын хүнд байгаа юм.
Өнгөрөгч 15ний өдрийн тусгай үүргийн онгоцоор эрүүл мэндийн шалтгаантай 38 хүн явсан бол 24-ний өдрийн тусгай үүргийн онгоцоор 31 хүн явсан тухай УОК-ийн албан ёсны веб сайтад мэдээлэл тухай бүрд нь тавигдаж байсан билээ. Гэтэл бусад хүмүүсийн нэрс 24~26н байраар урагшилсан байна...
Энэ нь иргэдийн дунд бухимдал гарах гол шалтгаан болохын зэрэгцээ УОК болон Консулын хэлтэс нь иргэдийг нэрсийн жагсаалтын дагуу явуулахгүй авилгал хээл хахуул өгсөн өөр бусад хүмүүсийг урдуур оочир дайруулан явуулж байна гэх хардлагыг төрүүлэхэд хүргээд байгаа юм.
Иймд цаашид үйлдэгдэх тусгай үүргийн онгоцоор ямар ангиллаас хэдэн хүн ирсэн тухай УОК-ийн албан ёсны мэдээлэл болон БНСУ дахь Консулын хэлтсээс гаргаж буй шинэчилсэн нэрсийн жагсаалт хоёр хоорондоо таарч байхыг иргэд шаардаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.