Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байна
Дэлхий даяар коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байна гэж АНУ-ын Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.
“COVID-19” халдвар өнгөрсөн оны сүүлээс дэгдэж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 995414 хүн халдвараар нас баржээ.
АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 204606 хүн нас барсан бол тус улсын араас Бразил /141406/, Энэтхэг /94503/, Мексик /76243/, Их Британи /42077/ жагсаж байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 32925668-д хүрчээ.
“COVID-19” хамгийн их тархсан орнуудад АНУ /7093285/, Энэтхэг /5992532/, Бразил /4717991/, ОХУ /1146273/, Колумби /806038/ багтаж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.