Конор, Пакьяо хоёр коронавирусний хохирогчдод зориулж, тулалдана
Мэргэжлийн бокс, холимог тулааны ертөнцийн анхаарлыг ихэд татаж байгаа нэгэн тулаан ирэх жил болж магадгүй байна. UFC холбооны хоёр жингийн аварга Ирландын тулаанч Конор МакГрегор WBA холбооны хагас дунд жингийн дэлхийн аварга Филиппины сенатор Мэнни Пакьяотой боксын дүрмээр тулалдах болсноо зарласан.
Мэнни Пакьяогийн туслах Жейк Жонсон энэ мэдээг баталж “Коронавирусээр амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж, сенатор Мэнни Пакьяо UFC холбооны супер од Конор Макгрегортой тулалдах боллоо” гэж manilastandard.net цахим хуудсанд мэдэгдсэн юм.
Харин Мэнни Пакьяогийн промоутер Шон Гиббонс “Конор энэ мэдээг хэлэхдээ виски уугаад согтсон байсан байх. Хэзээ нэгэн цагт тэд тулалдаж болох л юм. Гэхдээ Конор бол Мэннигийн тулалдах боломжтой тамирчдын жагсаалтад бичигдсэн олон тулаанчийн нэг нь. Хэрэв талууд тохиролцвол хоёр супер тамирчны агуу тулаан байх болно” гэж Boxingscene-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Магадгүй энэ нь зөвхөн тулааныг сурталчилсан реклам байж болох юм.
Конор МакГрегор өнгөрсөн зургаадугаар сард гурав дахь удаагаа зодог тайлсан. 32 настай Конор холимог тулаанд 26 тулалдаж, 22 ялалт байгуулж, 4 ялагдсан.
Харин 41 настай мэргэжлийн рингэнд 62 ялалт, 2 тэнцээ, 7 ялагдалтай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.