Их Британи ДЭМБ-д олгодог санхүүжилтээ нэмэгдүүлнэ
Их Британийн Засгийн газар ДЭМБ-д олгодог санхүүжилтээ 30 хувиар нэмэгдүүлж, ийм зорилгоор ойрын дөрвөн жилийн хугацаанд 340 сая фунт стерлингийн санхүүжилтийг хуваарилах аж.
Их Британи нь Билл, Мелинда Гейтс нарын буяны сан, АНУ-ын араас орох ДЭМБ-ын гурав дахь том ивээн тэтгэгч юм. АНУ 2021 оны 7 дугаар сарын 6-наас ДЭМБ-ээс гарахыг зорьж байгаа бөгөөд санхүүжилтээ зогсоогоод байгаа билээ. Их Британийн илгээх санхүүжилт нь мөн ДЭМБ цаашдын сорилттой тулгарахад даруй алхам авахын тулд шинэчлэл хийхэд нь туслах аж.
Үүнээс гадна Их Британи 71 сая фунт стерлингийг “COVAX” олон улсын механизмаар дамжуулан иргэддээ 27 сая тун вакцин авах зорилгоор илгээх аж. Өөр 500 сая фунт стерлингийн санхүүжилтийг COVAX AMC механизмд нэмж олгох юм байна. Энэ механизм нь дэлхийн 92 ядуу оронд зориулж коронавирусний вакциныг худалдан авах боломжийг олгох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.