Дональд Трамп Цагаан ордонд эмчилгээгээ үргэлжлүүлж магадгүй байна.

Дональд Трамп Цагаан ордонд эмчилгээгээ үргэлжлүүлж магадгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт эмнэлгээс гарч, Цагаан ордонд эмчилгээгээ үргэлжлүүлж магадгүй байна. Энэ тухай Д.Трампын эмч нарын нэг Брайан Гарибальди мэдэгджээ.

"Түүний бие үнэхээр сайн байгаа. Энэ хэвээрээ байвал түүнийг маргааш гэхэд эмнэлгээс гаргахаар төлөвлөж байна. АНУ-ын Төрийн тэгүүний биеийн байдал сайжирсаар байна” хэмээн Д.Трампын өөр нэгэн эмч Шон Колли батлан мэдэгджээ.

Харин Д.Трампын хэвтэн эмчлүүлж буй Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвийн мэргэжилтнүүд мэдэгдэхдээ, АНУ-ын удирдагчид баасан гаргийн өглөөнөөс хойш халуун нь нэмэгдсэн шинж тэмдэг ажиглагдаагүй гэжээ.

Гэргийн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэнийн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.

Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.