В.Жириновский: Маск зүүхгүй үнсэлцсэн Трампыг Бурхан шийтгэлээ

В.Жириновский: Маск зүүхгүй үнсэлцсэн Трампыг Бурхан шийтгэлээ

ОХУ-ын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “Комсомольская Правда” сонины радиод ярилцлага өгөхдөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын талаар ярьжээ.

В.Жириновский “Трамп коронавирус туссан нь түүнийг хариуцлагагүй байсных нь төлөө шийтгэсэн хэрэг. Тэр маск огт зүүхгүй байж байгаад Дээд шүүхийн шүүгчийн оршуулга дээр л зүүж харагдсан. Анх халдвар авсан гэгдэх тэр зөвлөх эмэгтэйтэйгээ үнсэлцээд л байсан. Дарга нь цэргээ үнсэж болох л байх. Магадгүй тэр эмэгтэй үнэхээр сайхан сэтгэл татсан бүсгүй байх. Гэхдээ заавал үнсэх алба байна уу? Хүний ам, хамар чинь хамгийн халдвар тараадаг эрхтэн шүү дээ. Трамп хүн болгонтой гар бариад л явах юм. Халдвар авалгүй яах вэ. Одоо тэр яах вэ? Байден надад халдаасан гэж хэлэх үү? Өвчин халдаасан зөвлөх өө халах уу? Хувийн эмч ээ хөөх үү? Цалин авч байж тэр эмч юу хийдэг хүн бэ? Хамгаалалт нь яагаад Трампыг хамгаалсангүй вэ” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.