“Будапешт-2020” Их дуулга" тэмцээнд 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгчээ

“Будапешт-2020” Их дуулга" тэмцээнд 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгчээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос энэ жилийн цувралыг “Будапешт-2020” Их дуулга тэмцээнээр эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Унгарын Будапешт хотноо 10 дугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд АНУ, Бразил, Гүрж, Герман, Египет, Монгол, ОХУ, Колумб, Франц, Итали, Нидерланд зэрэг 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгөөд байгаа аж.

"Их дуулга" тэмцээн нь улирлын үргэлжлэл төдийгүй олимпын эрхийн онооны төлөө өрсөлдөх тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 3 жүдоч хүчээ сорин барилдахаар мэдүүлгээ илгээжээ. Тодруулбал, Эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэй -78 кг-д О.Мөнхцэцэг, +78 кг-д Э.Гандиймаа нар барилдах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.