Вакцин худалдан авахад нь зориулж санхүүжилт олгохыг ДБ зөвшөөрчээ

Вакцин худалдан авахад нь зориулж санхүүжилт олгохыг ДБ зөвшөөрчээ

Коронавирусний вакцин, оношлуур, эмчилгээнд зориулагдсан эм бэлдмэлийг худалдан авах, иргэддээ хуваарилахад нь хөгжиж буй орнуудад зориулж Дэлхийн банк 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрчээ. Энэ тухай мягмар гарагт Дэлхийн банкны цахим хуудаст мэдээлсэн байна.

“Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл хөгжиж буй орнуудад коронавирусний вакцин, оношлуур, эмчилгээний хэрэгсэл худалдан авах, хуваарилахад нь санхүүжилт олгохын тулд 12 тэрбум ам.долларын багцыг баталлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.