“Facebook” вакцинжуулалтаас татгалзахыг уриалсан мэдэгдлийг хориглоно

“Facebook” вакцинжуулалтаас татгалзахыг уриалсан мэдэгдлийг хориглоно

“Facebook” нийгмийн сүлжээ коронавирус болон ханиадны вакцинуудын талаар мэдээллийн кампанит ажлыг эхлүүлэхээс гадна вакцинжуулалтаас татгалзахыг уриалсан зарлалын шинжтэй мэдэгдэл нийтлэхийг хориглоно.

"Вакцины аюулгүй, үр дүнтэй байдлын талаар аль болох олон хүнд мэдээлэл хүргэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй хуурамч мэдээлэл агуулсан зар сурталчилгаа нийтлэхийг хориглоно" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэгч байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс аливаа мэдээллийг хуурамч гэж үзэж байвал нийтлэхийг нь хориглох аж.

Зөвхөн вакцинжуулалтыг эсэргүүцсэн ухуулга агуулсан сурталчилгаанаас татгалзана. Харин төрөөс вакцины талаар баримтлах бодлогыг эсэргүүцэх юмуу дэмжсэн уриалга агуулсан материалуудыг байршуулан нийтлэхийг зөвшөөрөх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.