АНУ-ын сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн Твиттерийг торгожээ
АНУ-ын Вашингтон мужийн эрх баригчид “Twitter” компанийг холбооны сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 100 мянган ам.доллароор торгожээ.
Тогтоолыг Вашингтон мужийн Кинг тойргийн Дээд шүүх гаргасан байна. Тус компани 2012 оноос 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны хоорондох хугацаанд олон нийтийн сүлжээнд байршуулсан орон нутгийн улс төрийн сурталчилгааны талаарх мэдээллийг хадгалаагүй нь мужийн хууль тогтоомжийг зөрчиж байна гэж Вашингтон мужийн ерөнхий прокурор Боб Фергюсон онцолжээ. Улс төрийн сурталчилгааг байршуулах талаарх мэдээлэл нээлттэй байх нь чөлөөт, мэдээлэлтэй сонгогчдын хувьд онцгой ач холбогдолтой гэж Фергюсон тайлбарласан байна.
2012-2019 оны хооронд “Twitter” компани олон нийтийн сүлжээндээ орон нутгийн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг байршуулснаар 200 мянган ам.долларын орлого олжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.