Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ

Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ

Сооронбай Жээнбеков огцорсны дараа ерөнхийлөгчийн бүрэн эрх өөрт нь шилжсэн тухай Киргизийн Ерөнхий сайд Садыр Жапаров Бишкек хотод пүрэв гарагт болсон жагсаал цуглааны үеэр мэдэгджээ.

 “Хүндэт нөхөд өө, ялалт байгуулсанд та бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр бүх зүйл байрандаа орлоо. Одоо ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын үүрэг надад шилжлээ. Надад итгэсэнд та бүхэнд талархаж байна” хэмээн тэрбээр хэлж цугласан олныг тарахыг уриалжээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Сооронбай Жээнбеков албан тушаалаасаа огцорч буйгаа пүрэв гарагт мэдэгдсэн. Киргизийн Үндсэн хуулийн дагуу шинэ төрийн тэргүүн сонгогдох хүртэл ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга гүйцэтгэх ёстой. Парламентын дарга энэ үүргээс татгалзвал бүрэн эрх нь ерөнхий сайдад шилждэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.