Тайландад таваас дээш хүн нэг дор цугларахыг хоригложээ

Тайландад таваас дээш хүн нэг дор цугларахыг хоригложээ

Тайландын нийслэл Бангкок хотод засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсонтой холбоотойгоор эрх баригчид хэд хэдэн хязгаарлалтыг арга хэмжээг нэвтрүүлж, тэр дундаа таваас илүү хүн нэг дор цугларахыг хоригложээ.

Үүнээс гадна эрх баригчид үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлж болзошгүй үл ойлголцлыг бий болгож, айдас дагуулсан, мэдээллийг зориуд гуйвуулсан утга агуулгатай мэдээ, мэдээллийг нийтлэхийг хоригложээ. Түүнчлэн зарим байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлажээ. Эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагчид болох өмгөөлөгч Анон Нампх, идэвхтэн Пханупхон Чаткон нарыг саатуулсан байна. 

1973 оны оюутны бослогын ойг тохиолдуулсан Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчид лхагва гарагт болсон жагсаалд 20 мянга орчим хүн оролцож байгаа тухай мэдэгдсэн бол цагдаа нар 8 мянган хүн оролцож байна гэж мэдэгджээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид ерөнхий сайдыг огцрохыг шаардахын зэрэгцээ жагсаал цуглаан ганцхан өдрөөр хязгаарлагдахгүйг мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.