ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ
ОХУ-д коронавирусний хоёр дахь вакциныг бүртгэсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа гишүүдтэй хийсэн зөвлөгөөнийг нээх үеэрээ мэдэгджээ.
ОХУ-ын Новосибирск мужийн “Вектор” төвд гарган авсан “ЭпиВакКорона” вакцин нь аюулгүй бөгөөд эхний 60 мянган тунг ойрын хугацаанд үйлдвэрлэнэ гэж Шадар сайд Татьяна Голикова хэлсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр, вакцины бүртгэлийн дараах эмнэлзүйн туршилттай зэрэг явуулах эрсдэлтэй бүлэгт хамаарах хүмүүсийг вакцинжуулах үйл явцыг энэ сарын 1-нээс эхлүүлэх аж.
Энэхүү вакцин нь “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх Оросын хоёр дахь вакцин юм. Анхны вакцин болох "Спутник V"-г наймдугаар сарын дундуур бүртгэсэн билээ. Эдгээрээс гадна, М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах төвд амьд вакцин бүтээж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.