“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно

Хонгконгийн агаарын тээврийн “Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа  24 хувийг цомхтгохоор шийдвэрлэжээ. Энэ хүрээнд 8500 хүн түүний дотор  Хонгконгод  ажилладаг  5300 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр  болж  байна.

Тус компани өнөөдрөөс эхлэн бүс нутгийн агаарын тээвэрлэгч Катэй  Драгон  группээс гараад  байна.  Бүтцийн  энэ өөрчлөлтийг хийхэд тус компани 2,2 тэрбум Хонконг доллар  буюу 283 сая ам.доллар зарцуулахаар байгаа аж. Мөн “Cathay pacific airways” 2021 оноос  эхлэн удирдлагуудын цалин хөлсийг бууруулахаар төлөвлөжээ.  Түүнчлэн ирэх  онд   цалин  хөлс нэмэхгүй, бонус  урамшуулал олгохгүй  гэдгээ бүх ажилтнууддаа мэдэгдлээ.

Цар  тахлаас болж нислэгүүд ихээр  цуцлагдсанаас болж  тус компани сар  бүр  шаардагддаг 1,5-2 тэрбум ам.долларын зардлаа 64,5 сая  ам.доллар болгож  бууруулахыг  чармайж байгаа юм байна.  Тус  компанийн  энэ оны  эхний хагасын  цэвэр  алдагдал   9,9  тэрбум  Хонгконг  долларт  хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Kоронавирусний вакцины туршилтад хамрагдаж байсан иргэн амьсгал хураасан 2020-10-22

Испанид халдвар авсан хүний тоо нэг сая давлаа 2020-10-22

Ромын Пап лам ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ 2020-10-22

Д.Медведев: ОХУ, Монгол Улс төрийн болон намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий 2020-10-22

Япон гадаадын тэмцээнд орсон жүдочдоо карантинд оруулахгүй 2020-10-22

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно 2020-10-22

“Tesla” компанийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамаглаж байснаас давжээ 2020-10-22

Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна 2020-10-22

“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна 2020-10-22

Монголд цахим луйвар хийсэн ХЯТАДУУДАД 4-12 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-10-22

“iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ. 2020-10-22