“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна

“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна

“Facebook” компани зохицуулалттай холбоотой асуудлын улмаас хойшлуулаад байсан болзох үйлчилгээгээ Европын 32 оронд нэвтрүүлж байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

Ирландын Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газрын дэвшүүлсэн хүсэлттэй холбоотойгоор “Facebook” болзох үйлчилгээгээ Европт нэвтрүүлэх хугацаагаа энэ оны хоёрдугаар сард хойшлуулсан юм.

Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газрын мэдээлснээр, “Facebook Dating” үйлчилгээг хоёрдугаар сарын 13-наас нэвтрүүлнэ гэж хоёрдугаар сарын 3-нд мэдэгдсэн бөгөөд тэд ийнхүү тулгаж мэдээлсэнд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

“Мөн “Facebook” хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой үнэлгээ болон компанид шийдвэр гаргасан үйл явцын талаарх баримт бичгийг өгөөгүй” гэж Мэдээлэл хамгааллын асуудал хариуцсан газар мэдээлсэн байна.

“Facebook” хавсралтад байрлах “Facebook Dating” үйлчилгээг АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сард нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар өөр 20 орны хэрэглэгчид ашиглах боломжтой болоод байгаа юм.

“Facebook Dating” үйлчилгээний менежер Кейт Орсетийн лхагва гарагт мэдээлснээр, хэрэглэгчид болзох хаяг нээх эсэхээ өөрсдөө сонгох бөгөөд тухайн хаягаа өөрийн “Facebook” хаягаа хаахгүйгээр устгах боломжтой ажээ.

“Болзох хаягийг нээх үед хэрэглэгчийн нэр, насыг “Facebook” хаягаас нь шууд хуулж авах бөгөөд тэдгээрийг өөрчлөх боломжгүй. Мөн хэрэглэгчдийн овог харагдахгүй бөгөөд өөрийн бусад хувийн мэдээллээ харуулах эсэхээ сонгох боломжтой” гэж тэрбээр мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Медведев: ОХУ, Монгол Улс төрийн болон намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий 2020-10-22

Япон гадаадын тэмцээнд орсон жүдочдоо карантинд оруулахгүй 2020-10-22

“Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно 2020-10-22

“Tesla” компанийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамаглаж байснаас давжээ 2020-10-22

Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна 2020-10-22

“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлж байна 2020-10-22

Монголд цахим луйвар хийсэн ХЯТАДУУДАД 4-12 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо 2020-10-22

“iPhone 12 Pro” утас ноцтой дутагдалтай болохыг нь шинжээчид илрүүлжээ. 2020-10-22

Коронавирусний халдвартай хүмүүст зориулсан зочид буудал нээгдлээ 2020-10-22

Бангкок хотод зарлагдсан онц байдлыг цуцаллаа 2020-10-23

Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ 2020-10-23