БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол ирэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлэх боллоо.

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол ирэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлэх боллоо.

БНСУ-д байнгын оршин суудаг гадаад иргэдийн тоо 2018оны жилийн эцсийн байдлаар 2.3сая болсон тухай мэдээ байгаа бөгөөд  энэ нь тус улсын нийт хүн амын 2.1%-ийг эзэлж буй үзүүлэлт юм. Мөн энэхүү байнгын оршин суугч гадаад иргэдийн тоо сүүлийн 10н жилийн хугацаанд тогтол хурдтай өсөж байгаа эерэг болон сөрөг олон асуудлуудыг араасаа дагуулсаар байна.

Мэдээж гадаад иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, аж үйлдвэрийн салбарын ажиллах хүчний хомосдол арилах гэх мэт олон давуу талуудтай болов ч сөрөг зүйлүүд ч багагүй байна.

Үүний нэгэн тод жишээ бол гадаад иргэдтэй холбоотой гэмт хэргийн гаралт тогтол өсөж буй үзүүлэлт болно. Тэр дундаа сүүлийн үед тус улсад оршин суугч Монгол иргэдийн гэмт хэрэгт холбогдох байдал огцом өсөж байгаа нь олны анхаарлыг ихээр татах болоод байгаа билээ.

Иймд Монголын залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөл ТББ-ийн санаачлалаар БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Консулын хэлтэс/Дарга: Л.Хаш-Эрдэнэ/, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран тус улсад оршин суугч Монгол иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 6н сарын хугацаатай аяныг өрнүүлэх болсон байна.

Энэхүү аяныг дэмжиж манай “www.Olnodo.com” сайт мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцох болсон билээ. Тиймээс цаашид энэхүү аяны хүрээнд өрнөж буй Монгол иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг цаг алдахгүй БНСУ-д амьдарч буй Монголчууд та бүхэндээ хүргэх болно.

Орчуулан, эмхтгэсэн : Д.Тодням 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсэн 17 хүн НАС БАРЖЭЭ 2020-10-22

Хойд Солонгос шороон шуургаар дамжин КОРОНАВИРУС орж ирэхээс АЙЖ БАЙНА 2020-10-22

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.23. 2020-10-23

БНСУ-д томуугийн вакцин хийлгэснээс хойш нас барсан хүний тоо 32-д хүрлээ 2020-10-23

Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг мөрдөн шалгахыг уриалжээ 2020-10-23

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол ирэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлэх боллоо. 2020-10-24

БНСУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан үзэсгэлэн дэлгэнэ 2020-10-24

SAMSUNG группын Ерөнхий захирал И Гон Хи 78 насандаа тэнгэрт хальжээ. 2020-10-25

БНСУ-д томуугийн вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ 2020-10-25

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.26. 2020-10-26

Өмнөд Солонгост шувууны ханиадны анхны тохиолдол илэрлээ 2020-10-26