SAMSUNG группын Ерөнхий захирал И Гон Хи 78 насандаа тэнгэрт хальжээ.
SAMSUNG группын Ерөнхий захирал И Гон Хи 78 насандаа тэнгэрт хальжээ.
Тэрээр 1938 онд аавыхаа үүсгэн байгуулсан компанийг 1987 оноос эхлэн удирдах болсон тэрээр Samsung-ийг зөвхөн БНСУ-ын биш дэлхийн хэмжээний компани болгохын төлөө "ЭХНЭР ХҮҮХДЭЭСЭЭ БУСДЫГ СОЛИНО" гэсэн алдарт "шинэ менежментийн тунхаглал"-аараа компаний менежментээ өөрчилж, өнөөдөр тус улсын хувьд номер 1, дэлхийн хэмжээнд 16-д жагссан том компанийг бий болгож чадсан хүн юм.
1993 онд үйлдвэрлэлийн явцад гэмтэлтэй угаалгын машины тагийг гараараа зүсэж тааруулахыг харж уурссан тэрбээр дээрхи алдарт үгээ хэлсэн байдаг. "Эхлээд би өөрчлөгдөх ёстой, тэгэж байж ажлын алба өөрчлөгдөнө. Ер нь эхнэр хүүхдээсээ бусад бүгдийг өөрчилнө. Тоглоом биш. Мөн хэлтсийн даргаас дээш 3000 хүнийг солино. 5 жилийн турш энэ өөрчлөлтийг хийнэ. Тэгээд өөрчилж чадахгүй бол зогсоно. 10 жилд хийж чадахгүй бол цаашдаа хэзээ ч хийж чадахгүй" гэжээ.
Асуудал үүсвэл яагаад ийм асуудалтай болсон тухай холбогдох 5 шалтгааныг тайлбарла хэмээх "5WHY" учир шалтгааны онолыг компанидаа хэрэгжүүлж байв. Мөн компанид шинэ ажилтан авахдаа боловсрол, хүйс ялгаваралахгүйгээр сэтгэл зүрхтэй хүнийг авах тогтолцоог эхлэн хэрэгжүүлсэн юм.
Samsung Electronics-ийн ухаалаг гар утасны дэлхийн хэмжээний компани болж өсөх үндэс суурь бол мөн л И Гон Хи захиралтай холбоотой юм. 1995 онд гар утас үйлдвэрлэгч Samsung Anycall-ын 2000 гаруй ажилчдын нүдэн дээр "Чанар бол миний зан чанар" хэмээн 100,000 гаруй гэмтэлтэй гар утсыг нэгэн зэрэг шатаасан үйлдэл нь дуулиан тарьж байв. Энэ өдрөөс хойш тус компани нь Samsung гар утасны чанарыг сайжруулах, шинэ технологийг хөгжүүлэх ажилд шаргуу орсноор 2010 оноос ухаалаг гар утасны зах зээлд дэлхийн 1-р байрыг өнөөг хүртэл хадгалсаар иржээ.
Тухайн үед өөрсдийгөө хамгийн мундаг нь, хамгийн шилдэг нь гэж боддог байсан Самсунгийхны энэ байдал нь удахгүй компанийг сүйрүүлж хямралд аваачих нь хэмээн шинэ зохион байгуулалт, шинэ арга барилаар ӨӨРИЙГӨӨ болон БУСДЫГ ХУУРАХГҮЙ, үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг эрхэмлэсэн дэлхийн хэмжээний шилдэг компани болгон аваачсан билээ.
Самсунг Группын борлуулалт 1987 онд 17 их наяд вон байсан бол 2019 онд 314 их наяд вон болтлоо 18 дахин өссөн байна.
Орчуулан, Эмхтгэсэн : БНСУ, Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.