Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа.
Өнгөрсөн шөнө Абу Даби хотод болсон UFC 254 тулаанд ялалт байгуулсныхаа дараа ОХУ-ын холимог тулааны тамирчин, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа.
32 настай тэрбээр АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан юм. Энэ нь Нурмагомедовын нийт тулааны 29 дэх ялалт болж байна.
Олон хүн түүнийг 30 дахь ялалтаа байгуулсны дараа зодог тайлах байх гэсэн хүлээлттэй байв. Гэвч түүний аав, дасгалжуулагч Абдулманап долдугаар сард Covid-19 өвчнөөр нас барсан нь эрт зодог тайлахад нөлөөлсөн бололтой.
Тулааны дараа Нурмагомедов “Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. UFC холбооноос намайг Жастинтай тулалдуулахаар болсны дараа, аавыгаа нас барснаас хойш анх удаа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байв. Гэвч би сүүлчийн тулаанаа хийнэ гэж ээждээ амласан. Би амлалтаа биелүүлэх ёстой. Энэ бол миний сүүлчийн тулаан юм” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.