Колумбийн дэд Ерөнхийлөгч халдвар авчээ

Колумбийн дэд Ерөнхийлөгч халдвар авчээ

Колумбийн дэд Ерөнхийлөгч Марта Лусия Рамирес коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсныг “Twitter” хуудсаараа дамжуулан баасан гарагт мэдэгджээ.

“Өчигдөр өгсөн “COVID-19”-ийн шинжилгээ хариугаа эерэг гарсан гэдгийг колимбичууддаа мэдэгдэж байна. Бурхны авралаар биеийн байдал маань сайн байгаа бөгөөд өөрийгөө тусгаарлаад байна” гэж тэрбээр жиргэжээ.

Мөн дэд Ерөнхийлөгч халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон арга хэмжээнүүдийг сайтар дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалаад, цар тахал хэнийг ч ялгаварлахгүй гэдгийг онцолсон байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Колумбид баасан гаргийн байдлаар 990373 хүн халдвар авч, 29637 хүн нас баржээ.

Колумби нь халдварын тохиолдлын тоогоороо Латин Америктаа Бразил, Аргентины араас жагсаж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.