БНХАУ Тайваньд зэвсэг худалдаалахаа зогсоохыг АНУ-д уриалжээ

БНХАУ Тайваньд зэвсэг худалдаалахаа зогсоохыг АНУ-д уриалжээ

БНХАУ Тайваньд зэвсэг худалдаалах, цэргийн холбоо тогтоохоо зогсоож, Хятад-АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд сэв суулгахаас зайлсхийхийн тулд зэвсгийн худалдааны төлөвлөгөөгөө цуцлахыг АНУ-д уриаллаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяниас АНУ Тайваньд 1.8 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг баталсан талаар асуухад ийнхүү хариулжээ.

Ж.Лижянийн мэдээлснээр, АНУ-аас Тайваньд зэвсэг худалдаалах нь “Нэг Хятад” бодлого, Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчих бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал болох ажээ.

“Уг шийдвэр “Тайванийн тусгаар тогтнол” салан тусгаарлах хүчинд буруу дохио өгч, Хятад-АНУ-ын харилцаанаас гадна Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна” гэж Ж.Лижянь өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Мөн БНХАУ уг нөхцөл байдалтай холбогдуулан хууль ёсны, шаардлагагатай хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.